Бусадтай хуваалцах

Манай Амибак пробиотик ундаанд 10-60 тэрбум орчим амьд ашигтай бактери агуулагддаг. Энэ тоо анх сонсоход их мэт санагдаж болох ч, бидний гэдсэнд аль хэдийн 100 их наяд гаруй бактер оршин байдаг. Энгийнээр хэлбэл, энэ нь 10,000 ажилтантай компанид нэг шинэ хүн орж ирэхтэй адил гэсэн үг. 😇
Иймд хэрэв таны гэдэсний үйл ажиллагаа хэвийн, зовиургүй бол пробиотик ундааны нөлөө таны биед мэдэгдэхүйц хэмжээнд илрэхгүй байх. Гэхдээ энэ нь хэрэггүй гэсэн үг биш. Харин тодорхой нөхцөлд — жишээлбэл, антибиотик уусны дараа, өтгөн хаталт, гэдэс дүүрэх зэрэг зовиур илэрч байгаа үед пробиотик ундаа нь гэдэсний микробиомын тэнцвэрийг сэргээхэд бодитой тус болдог. Учир нь антибиотик зөвхөн өвчин үүсгэгчийг биш, ашигтай бактерийг ч хамтад нь устгадаг. 🤗